8o
Улаанбаатар хот
mobile menu

Агентлаг, газар, хэлтсийн дарга нарын сонгон шалгаруулалт зарлажээ

2018-10-11 17:35:00

Төрийн албаны зөвлөлөөс хэд хэдэн анхаарал татсан ажлын байр, албан тушаалын сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан байна. Тухайлбал:

  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга,   
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга,         
  • Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга,
  • Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга,
  • Эрүүл мэндийн яамны уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга,
  • Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга,
  • Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга,
  • Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга,
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга,
  • Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Судалгаа, шинжилгээний албаны дарга,
  • Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд тус тус томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлажээ.

Сонгон шалгаруулалтын бүртгэл маргааш /2018.10.12/ эхлэх бөгөөд бүтэн өдрийн турш үргэлжлэх юм. Хэрэв та нээлттэй сонгон шалгаруулалтад өрсөлдөхийг хүсч буй бол холбогдох материалуудыг Засгийн газар (хуучнаар Ялалтын талбайн зүүн талд байрлах)-ын XI байрны 3 давхарт 302 тоот өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл