8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХБ: Тендерт оролцохыг урьж байна

2018-10-12 08:27:00

Гүйцэтгэх ажил: Харилцагчийн үйлчилгээний ажилтнуудын дүрэмт хувцас /эрэгтэй, эмэгтэй/

Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Үйл ажиллагаагаа хамгийн багадаа 3-аас дээш жил явуулсан байх

Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  • Компанийн танилцуулга
  • Компанийн гэрчилгээний хуулбар
  • Масс оёдлын чиглэлээр ажилласан туршлага, томоохон ажлуудын тухай мэдээлэл
  • Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
  • Үнийн санал (НӨАТ, бусад татвар, шимтгэл, загварын болон ажлын хөлс г.м холбогдох бүх зардлаа оруулж тооцсон ХХБ-нд ирэх эцсийн үнэ байна.)
  • Нийлүүлэх хугацаа
  • Баталгаат хугацаа
  • Төлбөрийн нөхцөл
  • Тендерийн материалын үнэ төлсөн баримт
  • Бусад холбогдох мэдээлэл

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөг ба төлбөрийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

Уг тендертэй холбоотой,  холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресепшинээс авна уу!

Та бүхэн холбогдох материалаа 2018 оны 10-р сарын 25-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно. ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс

Тендертэй холбоотой  асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Б.Жавхлантөгс, гар утас: 99091260, утас:70100241, имэйл: tender@tdbm.mn)-тэй  холбогдоно уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment