8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Мөнхтунгалаг: "Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэд цагдан хорих арга хэмжээ авсан

2018-10-12 08:42:00

 Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг энэ сарын 04-ны өдөр авлига авч байхад нь баривчилсан талаар мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. Тодруулбал, Нэгдүгээр сургуульд хүүхэд элсүүлэхдээ бусдаас удаа дараа авлигал авсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Мөн түүний авлигал авч байх үйлдлийг илрүүлсэн бөгөөд авлига өгсөн этгээдийг ч саатуулсан талаар албаны хүн мэдээлэл өгсөн. Өнгөрсөн сарын 25-нд АТГ-аас хийсэн хэвлэлийн хурлын үеэр Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 зөрчил илэрснийг дуулгасан юм. Энэ асуудал намжаагүй байтал дахин нэг сургуулийн захиралыг авлигалын хэргээр баривчилсан байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10-р сарын 10-ны өдөр “Шинэ эхлэл” дунд сургуулийн захирал Л.Эрдэнийг саатуулжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа юм байна.  Тодруулбал, захирлыг сургуульдаа хүүхэд оруулах нэрийдлээр авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилжээ.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулахад ""Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэд 2018.10.10-ны өдөр АТГ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа. Хэргийг одоогоор шалгаж байгаа учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэв. 

Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Jurhen
ene huniig mednee
2018/10/15 182.160.3.30
zochin
s.bayriin hvleen avaltiin restoranii ahlah togooch . hahaha
2018/10/12 77.136.42.155
j
ene ineej bga zurag arai bish e hunii muud durlaj bga met kk
2018/10/12 66.181.161.109
Зочин
Цагдаагиинхан зца мөрдөнгүүдииг хянах хэрэгтэй 'ц аадуул чинь хэргээр маш их наймаалцаж байх юм даа
2018/10/12 202.9.43.220
Зочин
АТГ -ын ажилтнууд авилгалтайгаа л тэмцээч дээ.Хээл хахуулийн хэрэгтэй л орооцолдоол эрїїгийн цагдаагийн ажлыг ємнєєс нь хийгээд л их сїр дуулиан тариад л ..Яг авилгачдаа болохоор єрєєндєє хооллоо л..
2018/10/12 202.21.127.164
  • Recent
  • Most Read
  • Most Comment