8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын ихэр охид Бельги улсын сонгуульд өрсөлдөж байна

2018-10-12 09:04:00

Монгол ихэр охид Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар нь Бельги улсын CD&V намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Охидын талаарх товч танилцуулгыг хүргэхэд Д.Золжаргал, Д.Төгсжаргал нар 26 настай. Хоёулаа хуульч мэргэжилтэй. Мэргэжлээрээ Бельги улсын хуулийн компанид ажилладаг. Бельгийн СD&V намын гол 10 хүний жагсаалтад орсон гайхалтай охид аж.  Одоогоор Д.Золжаргал хотод 6, Д.Төгсжаргал дүүрэгт зургаад оржээ. Ихэр охид хоёулаа хуулийн мастер хамгаалсан аж. Д.Золжаргал “Vrije Universiteit Brussel” сургуулийг 2010-2016 онд Master in International and European Law, 2015-16 oнд Master in Taхаtion Law-ыг хамгаалсан бол Д.Төгсжаргал Vrij Universiteit Brussel сургуулийг 2010-2016, Master in Taхаtion Law 2015-16, Master in Economie Law-ыг тус тус хамгаалжээ.

Охид хэлний маш өндөр мэдлэгтэй бөгөөд дунд суруульд сурч байхдаа англи хэл дээр илтгэл тавих уралдаануудад амжилттай оролцож байжээ.

Д.Золжаргал 2009 онд Финлянд улсын Тэмпер хотод болсон Олон улсын Лионс клубээс зохион явуулсан англи хэл дээр илтгэл тавих уралдаанд Англи, Герман, Финлянд, Бельги орны оролцогчдоос тэргүүлж ялагч болж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Сайхан мэдээлэл бна.
2018/10/19 66.181.180.92
зочин
Мэдлэг боловсролтой, чадалтай монгол охидуудад баяр хүргэе. Чингисийн удам ялна аа. Эх ороныхоо нэрийг үргэлж өндөрт өргөж яваарай.
2018/10/16 112.72.11.109
болдоо
ухаан чадалтай монгол охидууддаа баяр хүргэе, гайхам сайхан амжилт байна шүү. сайхан байна
2018/10/12 202.179.25.88
naran
gadaadad bga zaluus mini eh oron chin turiin buruu togtoltsoo, buruu usirdagch naraas bolj taduurch bna shuu! ta nar maani yu bodotsgooj bna be?
2018/10/12 202.9.42.148
Prof.Dr
Medlegtei, erch huchtei, saihan ohiduud bayar hurgie
2018/10/12 202.21.127.166
  • Recent
  • Most Read
  • Most Comment