“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт зааснаар прокурорт шилжүүлэх ажээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд ирэх долоо хоногт Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шилжүүлэх юм байна.