8o
Улаанбаатар хот
mobile menu

Бэр гуйхаар очоод архинд хордож нас баржээ

2018-10-12 10:48:00

Бэр гуйхаар очоод архинд хордож нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт, айлаас бэр гуйхаар очсон 53 настай иргэн Т их хэмжээний архи уусны улмаас амь насаа алдсан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр талийгаач нь гаднаа ил харагдах шархгүй нас барсан байдалтай олдсон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр архи их хэмжээгээр ууснаас зүрх нь зогссон гэж үзжээ.   Уусан архийг  нь шинжилгээнд өгсөн бөгөөд талийгаачид архи шахаж уулгасан гурван иргэнд Зөрчлийн тухай хуулиар баривчлах ял шийтгэжээ. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Нангаа
Хэзээний мэдээ бээ хуучны мэдээ биз дээ...
2018/10/12 66.181.160.66
хандаа
ber guihad arhiar shahdag muuhai zanhsliig bolih heregtei sh de
2018/10/12 202.70.47.134
  • Recent
  • Most Read
  • Most Comment