8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар сайдын өөрийнх нь тойрогт хамгийн их буюу 50 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

2018-10-12 12:38:00

УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн "ОНЦЛОХ ИШЛЭЛ"-ийг хүргэж байна. 

  • Дэлхий нийтийн санхүү, эдийн засгийн төсөөлөл ийм бараан байхад Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл нь хэт өөдрөг, айсуй хямралыг огт тооцоогүй, бодит амьдралаас тасарсан, 2020 оны сонгуульд нөлөөлөх талаар илүүтэй бодсон, ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн болжээ.
  • Маш олон жил давтагдаж байгаа сонгуулийн өмнөх жил гишүүдийг аргадаж, тойрогт нь хийх хөрөнгө оруулалтыг өсгөх замаар “авлигаддаг” зуршлаас Засгийн газар татгалзаагүй байна. 2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 72 гишүүнийхээ хэл амыг дарахын тулд 1 сая төгрөгөөр эхэлсэн “гишүүний мөнгө” гэгдэх тухайн тойрогт хийгдэх хөрөнгө оруулалт өнөөдөр 5 тэрбум төгрөгт хүрч 5000 дахин өсчээ.
  • Улсын төсөв нэгэнт төлөвлөгдсөний дараа гишүүд сонгогдсон тойрогтоо зураг төсөв нь ч гараагүй барилга байгууламж нэмүүлж байна.
  • УИХ-ын гишүүн Ч.Улааны хэлснээр шинээр эхлүүлэхээр төсөвлөсөн 570 барилгын 66 хувь нь буюу 375 барилга огт зураг, төсөвгүй байгаа нь төсвийн тухай хуулийн 29.4-ийг зөрчиж байна.
  •  Хөдөө орон нутагт баригдах нэг объектын жишиг өртөг ойролцоогоор 1 тэрбум гэж багаар тооцоход дор хаяж 400 тэрбум төгрөг хэмнэж болохоор байна. Зураггүй, төсөвт өртөг нь тодорхойгүй барилга байгууламж олон жил дамнан, жил ирэх бүр өртөг нь нэмэгдэж төсөвт дарамт учруулдаг. Хууль зөрчсөн эдгээр объектуудыг ард түмэн “гишүүний мөнгө” гэж нэрлэж заншжээ. Эдгээр 375 барилгыг төсвийн төслөөс хасах саналтай байна.
  • Олон жилийн туршлагаас харахад сонгогчид ийм зүйлсээр сонгосон УИХ-ын гишүүнээ дүгнэхээ больчихсон. Эрхэм гишүүд Та бүхэн асуудалд эрүүл ухаанаар хандаж төсвийг айсуй санхүүгийн хямралд улсынхаа эдийн засгийг бага өртүүлэх, тэсэж үлдэх тал руу хандуулбал зохистой байна. 
  •  2019 оны төсвийн төсөл маш их шүүмжлэл хүлээхээр, муу боловсрогдсон байна. Боловсруулсан хүмүүс нь илт ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдсөн байгааг гишүүд хэлж, шүүмжилж байгаа нь сайшаалтай.
  • Сангийн сайдын өөрийнх нь тойрог Увс аймагт бусад аймгуудаас 10 дахин их хэмжээгээр буюу 52,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн байна гэдэг бол ичгүүргүй, ёс зүйгүй үйлдэл.
  • Миний зүгээс 2019 оны төсвийн төсөлд өгөх шүүмжлэл, санал цөөнгүй байна.
  • Юуны өмнө эдийн засаг сайжрах замдаа орсон гэж дүгнээд, их зардал төсөвлөөд байгааг шүүмжилье.
  • Хэрвээ эдийн засгийн үзүүлэлтүүдээ тогтож харвал сайжирсан зүйл огт байхгүй, инфляци өссөн, төгрөгийн ханш эрс суларсан байдалтай байна. Харьцуулахад, инфляци 2015 оны эцэст 1,9 хувьтай байсан бол өнөөдөр он дуусаагүй байхад 8,8 хувь болж өсжээ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны 6 дугаар сард 1950 байсан бол өнөөдөр 2552 болж 602 төгрөгөөр суларсан байна.
  • Бензин шатахууны үнэ 19-30 хувиар өсчихөөд байхад салбарын сайд, Засгийн газар хариу үйлдэл үзүүлэх чадваргүй суусаар байна.
  • Дараагийн хэлэх зүйл бол өр! Хоёрхон жилийн өмнө одоогийн эрх барьж байгаа МАН өрөөр айлган байж 2016 оны сонгуулиар Засгийн эрх авсан. \
  • Сүүлийн 2 жил нийт өр буурах биш эсрэгээр нэмэгдсэн байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын өр 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол одоо 21.1 их наяд төгрөгт хүрсэн.
  • Өр нэмж тавихгүй, зээл авахгүй гэж байсан эрх баригчид “Мазаалай” бонд 500 сая ам.доллар, “Хуралдай” бонд 600 сая ам.доллар, “Гэрэгэ” бондоор 800 сая ам.доллар зээлчихээд байна. Өр дарагдсангүй, эсрэгээр нэмэгдчихээд байхад “өр дарлаа” гэж яриад байгаагийн учрыг ойлгохгүй байна.
  • 2021 оноос бондуудын бүтэн төлбөрүүд хийгдэж эхэлнэ. Энэ нь түүхий эдийн үнийн уналтын мөчлөгтэй давхцахаар байгаа. Дээр нь дэлхийн эдийн засаг урьд хожид үзэгдээгүй том хямралтай нүүр тулж магадгүй.
  • Жил болгон төсвийг алдагдалтай баталсаар байгаагаас Засгийн газрын өр маш их хэмжээгээр нэмэгдсэн байна. 
  • 2016 оны 6 дугаар сарын байдлаар Монгол банк 430 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байсан бол 2018 оны 9 дүгээр сарын 10-ны байдлаар Төв банкны үнэт цаасны өрийн үлдэгдэл нь 4 их наяд 276 тэрбум төгрөг байгаагаас дотоод өр ямар их хэмжээгээр өссөн болохыг харцгааж байгаа байх.
  • 2019 оны төсөвт хууль зөрчсөн зүйл заалтууд их оржээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.3, Төсвийн тухай хуулийн 6.2.2 болон 22, 29.4 дэх заалтууд ноцтой зөрчигдөж байгааг засахгүйгээр энэ төсөв батлагдаж болохгүй.
  • УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “төсөв алдагдалгүй байх ёстой” гэж ярьдаг, шаарддаг байснаа Сангийн сайд болоод өөрөө төсөв зохиох болохоороо 5,4-8 хувийн алдагдалтай төсөв өргөн барилаа.
  • Ам, ажлын зөрүүтэй байдал Монголын төрийг иргэдэд үнэгүйдүүлж байгаа гол хүчин зүйл.  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Narantuya
Arai ch de said mini ta ard irgedeesee ichih heregtei shuu de taniig bolovsroltoi zub hun gej bodoj yabdag bailaa tesen buun shunaliin mikrop ym bna
2018/10/12 202.9.42.148
Зочин
Ээ хөөрхий их л мундаг, олон улсад нэр хүндтэй сургууль төгссөн, гадаад хэл ус сайтай залуус МУ-н 2019 оны төсвийн төсөл хийлээ гээд рекламдаад байсан, сайдынхаа төлөө л төсөв хийсэн байна ш дээ
2018/10/12 202.21.118.138
zochin
ehiigee shaaj bayrluul vmhii nvvrschin
2018/10/12 77.136.42.155
харамсаж байна
энэ НӨХӨР лиценз ЗАРЖ БАЯЖСАН НЬ ЗӨВ ХЭРЭГ ҮҮ?
2018/10/12 150.129.140.173
Монгол
Энэ цаддаггүй, шуналтай дөрвөд Хүрэлбаатар арай дэндэж байна. Хотгор шанагыг уурхайгаа зарж идээд яасан цаддаггүй шуналтан вэ.
2018/10/12 202.21.106.111