7o
Улаанбаатар хот
mobile menu

Цогтой үнс нурам ил задгай хаяхгүй байхыг анхаарууллаа

2018-10-13 14:25:00

Улсын хэмжээнд он гарсаар Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дархан-Уул, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс аймгийн 13 аймгийн 45 сум болон нийслэлийн хэмжээнд нийт 64 удаагийн ой, хээрийн түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 43130,5 га ой, 41637 га хээр, нийт 84767 га талбай түймэрт өртжээ. Дээрх түймрийг Онцгой байдлын байгууллагаас 1270 гаруй алба хаагч, 100 орчим техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 68,6 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин есдүгээр сарын байдлаар 2755 удаагийн объектын гал түймрийн дуудлагаар Онцгой байдлын албаны алба хаагчид ажиллан, 639 хүний амь нас, 587 барилга, байшинг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ. Объектын гал түймрийн улмаас 53 хүн амь насаа алдсны 29 том хүн, 24 хүүхэд байгаа юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 6,6 хувиар, нас барсан хүний тоо 39,08 хувиар буурсан байна. Гарч байгаа гал түймрийн дийлэнх хувь нь шөнө орой болон өглөөгүүр гардаг байна.

Иймд гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгсэлээ бүрэн салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах, пийшин зуухныхаа галын аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх, цогтой үнс нурмаа ил задгай газар асгахгүй байх, бага насны хүүхдийг чүдэнз, асаагуур зэргээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Сурагчдыг ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд 12-р сарын 15-наас 2-р сарын 15 хүртэл амраах нь зөв үү.

Нийт санал өгсөн: 55