8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 58 хувьтай явагдаж байна

2018-10-12 18:20:00

Өнгөрсөн мягмар гараг буюу аравдугаар сарын 9-ны байдлаар 42.8 мянган га-г ангилан хадаж, одоогоор 151.2 мянган га-гаас 213.8 мянган тонн үр тариа, 12.3 мянган га-гаас 156.9 мянган тонн төмс, 7.4 мянган га-гаас 84.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авчээ. Энэ нь үр тарианы 44.3 хувь, төмсний 95 хувь, хүнсний ногооны 89 хувь, тэжээлийн 39 хувь, тосны ургамлын 21,5 хувийг хурааж аваад байгаа үзүүлэлт аж. Улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 58 хувьтай явагдаж байгаа юм байна.

Энэ жилийн тухайд га-гаас авах ургацын хэмжээ харьцангуй өссөн байна. Тодруулбал, өнгөрсөн онд нэг га-гаас 8,48 центр үр тариа хураан авч байсан бол 2018 онд дунджаар нэг га-гаас дунджаар 14 центр үр тариа хураан авчээ. Орхон аймаг хамгийн их буюу нэг га-гаас 23,8 центр үр тариа хураан авч байгаа бол үүний дараа Баян-Өлгий 18,6, Говь-Алтай 16,7, Төв аймаг 16,6, Хөвсгөл аймаг 16,2 центр үр тариаг нэг га талбайгаас хураан авч байгаа тухай мэдээ ирүүлжээ.

Төмс, хүнсний ногооны тухайд ч ургац арвин байна. 2017 онд нэг га талбайгаас 94 центр төмс хураан авч байсан бол энэ жил 126 центр болтлоо өсчээ. Нэг га-гаас 107,5 центр хүнсний ногоо өнгөрсөн жил хурааж байсан бол өнөө жил дунджаар 114,2 центрийг хураан авч байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл