8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Оюунгэрэл сонгогджээ

2018-10-13 00:40:00

МЭХ/-ны нэгдсэн V чуулган өнөөдөр /2018.10.12/ хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Өчигдөр /2018.10.11/ эхэлсэн хуралдаан өнөөдөр хаалттай горимоор үргэлжилж, 94 жилийн түүхтэй холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгов.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сэтгүүлч Б.Оюунгэрэл сонгогджээ. Холбооны ерөнхийлөгчид тус холбоог сүүлийн 18 жил удирдсан Ж.Эрдэнэчимэг мөн нэр дэвшсэн юм.

Б.Оюунгэрэл нь Мэдээллийн сайтуудын ассоциацийн тэргүүн, “Сайны төлөөх өөрчлөлт” ТББ-ын тэргүүн, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, Хавдар судлалын үндэсний төвийн Олон нийт хариуцсан зөвлөх зэрэг олон нийтийн ажил эрхэлж байжээ.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны V чуулганд есөн дүүрэг, 21 аймаг, 300 гаруй сумдаас төлөөлөл болж, 3000 эмэгтэй чуулсан аж. Чуулганы төлөөлөгчдийг цагаан бүрх малгайгаар ижилсүүлсэн нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулсан юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл