8o
Улаанбаатар хот
mobile menu

СТАТИСТИК: Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл өсчээ

2018-10-13 11:20:00

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 9 дүгээр сарын эцэст 16.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь

  • Өмнөх сараас 399 (2.5хувь) тэрбум төгрөг,
  • Өмнөх оны мөн үеэс 2.9 (21 хувь) их наяд төгрөгөөр өссөн дүн юм.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл дээрх хугацаанд 991 . тэрбум төгрөг болж, өмнөх сараас 27 (2.7хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Харин өмнөх оны мөн үеэс 164 (19 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 8.1 (0.6 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 189 (16хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.4 пунктээр буурсан гэж ҮСХ-ноос мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл