8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦЕГ: Талийгаач Гоёод ажилдаггүй өөр компанид ажилладаг байсан

2018-10-14 09:00:00

"Гоёо" компанийн ээрмэлийн  үйлдвэрт барилгын ажил гүйцэтгэж байсан хүмүүс хордож, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Oдоогийн байдлаар хоёр хүний биёийн байдал муу байгаа аж.Xордсон ажилчид нүүрстөрөгч болон шатахууны хавсарсан хордлогод орсон байна. Хэрэг  явдал өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 12-13-нд шилжих шөнө болсон ба тухайн барилгад байсан 17 хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эмнэлгийн туслалцаа үзүүлсэн байна.      

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад " 2018 оны 10 сарын 13-ны шөнийн 02:21 минутанд цагдаагийн байгууллагын утсанд Цэргийн төв эмнэлэгийн хүлээн авах тасаг дээр угартсан 2 хүн хүргэгдэж ирээд нэг хүн нь нас барсан гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу Хан уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэрэг болсон гэх газар Хан уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт орших Гоёо ХХК ээрмэлийн үйлдвэрийн агуулах.Талийгаач гагнуурчин мэргэжилтэй нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 35 настай, М нас барсан байгаа. Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна. 

Урьдчилсан байдлаар 3 хүн угартаж нэг хүн нас барж 2 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа, харин тухайн цехэд ажиллаж байсан ажилчдыг мөн угарын шинж байгаа эсэхийг тогтоохоор шинжээч томилон ажиллаж байнаа. Талийгаач гоёо д ажилдаггүй өөр компанид ажилладаг байсан" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
hucntei hor baindaa, goeo teruugeer yu hiidgiin? sain shalgah heregtei dee
2018/10/14 1.25.87.23