8o
Улаанбаатар хот
mobile menu

ОРОН НУТАГ: Увс аймагт шатахууны үнэ литр тутамдаа 60-100 төгрөгөөр нэмэгджээ

2018-10-15 09:26:00

Тэгвэл орон нутаг шатахууны үнэ дахин нэмэгдсэн байна. Тодруулбал,  Увс аймагт бензин шатахууны үнэ дахин нэмэгджээ. Ингэснээр одоогоор А 92 бензин 2150 төгрөг, А 80 бензин 1970 төгрөг болж литр тутам нь 60 төгрөгөөр нэмэгдсэн байна. Дизель түлш 90 төгрөгөөр нэмэгдэж нэг литр нь 2330 төгрөг болжээ. Увс аймагт бензин шатахуун жижиглэнгээр болон бөөнөөр худалдаалдаг долоон компани үйл ажиллагаа явуулдаг. Тэд бүгд шатахуун үнэ тодорхой хэмжээгээр нэмсэн аж.

Энэ талаар  нутгийн иргэд " Шатахууны үнэ амралтын өдрөөр 60-100 төгрөгөөр нэмэгдчихлээ. Шатахууны үнэ нэмсэн гэх сургаар худалдаа үйлчилгээ эрхлэгчид бараа бүтээгдэхүүн дээрээ 100-250 төгрөг нэмж борлуулж байна. Зөвхөн манай аймагт шатахуун нэмэгдсэн юм биш. Хоёр гурван аймагт шатахуун үнэн гэнэт нэмэгдсэн гэх яриа гарч байна" гэж ярьж байна. 

Он гарсаар шатахууны үнэ 3 удаа нэмэгдсэн гэх мэдээллийг өнгөрсөн 7 хоногт Монголын Үйлдвэрчний эвлэлээс өгсөн билээ.  Мөн  Шатахууны үнийн өсөлтийн талаар  Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийсэн. АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр" Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай .Дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд нөлөөлж ирсэн. Манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж худалдаа хийдэг. Тиймээс ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт шатахууны үнэд нөлөөлж байна. Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай. Дэлхийн зах зээлд дээрх газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компани аашаа хэрхэн хувирна, түүнээс шууд хамаарсаар ирсэн. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрчээ. Энэ өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компани энэ оны 10 дугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмсэн.Ингэснээр Аи92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болжээ. Өөрөөр хэлбэл энэ үнээр манай улсад шатахуун нийлүүлэгдэж буй гэсэн үг. Дээр нь ам.долларын үнийн өсөлтөөс үүдэж, өдөр тутмын хэрэглээ болсон шатахууны үнэ нэмэгдсэн" гэх мэдээллийг өгсөн билээ.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
ОХУ ам. Долл- аас татгалзаж байгаа энэ уед шатахууныг рублиэр, юаниар хийх болмж гарч байгааг ашиглах естой. ОХУ- ын гадаад худалдаанд ам. Долл- ийн эзлэх хувь 80- аас 30 хуртэл буусан
2018/10/15 66.181.191.117
Зочин
Дэлхийд нефтийн унэ 140$ байхад манайд бензин 1600 , ам. Долл 1600 байсан. Унэ 30 $ болоход бас 1600 байсан. Одоо нефть 80 $ байхад ам. Долл- ийн ханш нэмэгдсэн ч 1600 - гаас нэмэгдэх учиргуй. ОХУ ам
2018/10/15 66.181.191.117
  • Recent
  • Most Read
  • Most Comment