8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ руу Манай улс албан ёсоор мах экспортолж эхэллээ

2016-02-19 19:27:00

Монгол улс албан ёсоор БНХАУ руу мах экспортолж эхэллээ. Тодруулбал, Говь-Алтайн "Мон-Тува" компани Бургастайн боомтоор хонь, ямааны мах экспортолж, эхний ээлжинд 1-2 машин мах гаргах бөгөөд цаашид замын нөхцөл байдлаас хамаарч экспортын хэмжээгээ тогтвортой нэмэх аж. Тус компани 10 гаруй жил ОХУ руу мах экспортолж байгаа бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд БНХАУ-д 1200 орчим тонн адууны мах экспортолсон байна.

Энэ онд БНХАУ-д мах экспортлох зөвшөөрлийг мах боловсруулах гурван үйлдвэрт өгсөн ба 100 хоногт 4000 тонн мах бэлтгэх хүчин чадалтай эдгээр үйлдвэрүүд бүгд Говь-Алтайн Бургастайн боомтоор мах экспортлох аж. Харин махаа баруун бүсийн Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгуудаас нийлүүлэхээр болсон байна. Учир нь Хүнс, Хөдөө Аж Ахуйн яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын шинжээчид хамтран эдгээр аймгуудыг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс гэж тогтоосон юм. Монгол Улсын хувьд энэ оны эхний хагаст нийт 51 мянга 400 тонн мах экспортлохоор төлөвлөж байгаагаас 66 орчим хувийг хонь, ямааны мах, 22 орчим хувийг адууны мах эзэлж байна. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар зөвхөн адууны мах экспортод гаргасан нь мөнгөн дүнгээр тооцвол 539.7 мянган ам.доллар болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
uursdiiguu hangaj chadahgui hevtej
2016/02/28 103.17.108.42
irgen
yhej baisan myysain hyatadyyd ryy mah gargaad yahiim harhniihaa mahiig ideed yhvel taarna
2016/02/20 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment