28o
Улаанбаатар хот
mobile menu

Сергей Шойгу пүрэв гаригт Монголд айлчилна

2018-10-15 11:43:12

Энэ сарын 18-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Кужугетович Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлах гэж байна. Тэрбээр дээд сургууль төгссөнийхөө дараагаас 1988 он хүртэл тэр Красноярск, Кызыл, Ачинск, Саяногорск, Абакан хотын барилгын үйлдвэрүүдэд доод тушаалын ажилтнаас эхлэн мастер, менежерийн тушаалд дэвшин ажилласан байна. Сергей Шойгу Путины хамгийн ойрын хамтрагчдын нэг юм. Сергей Шойгу ОХУ-ын дээд одон, медаль, цол хүртжээ. Шойгуг 1993 онд Чөлөөт Оросын медалиар шагнаж байсан бол 1999 онд ОХУ-ын баатар цолоор шагнасан байна. Тэрбээр хоёр охинтой. Түүний эхнэр бизнес эрхэлдэг. Сергей Шойгу чөлөөт цагаараа морь унах дуртай аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ОЙРАД
УВС ХҮН нутагтаа ирэх нь дээ, сайн байна... Хотгойдын АМАРСАНАА баатарын хойд дүр оросын хил давж чадалгүй Тувад тодорсон гэж нэг зурхайч хэлсэн нь үнэн байж мэднэ...кк..к.к
2018/10/16 64.119.17.1
mongol
Ene. Huniig mash ondor hemjeend huleej avaad mash sain yaria heltseeg hiij avah heregtei .Yaaj ene used mahan tolgoi shunliin tulam Baterdene baisanguii be Mongolia mini az
2018/10/15 116.117.166.22
  • Recent
  • Most Read
  • Most Comment