8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх ууланд модноос дүүжлэгдсэн байсан хүүгийн амийг аварчээ

2018-10-15 11:57:00

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрх хайрхан” ууланд 10 дугаар сарын 14-ний өдөр 13:00 цагийн орчим 3 хүүхэд гараад 2 хүүхэд нь буцаад ирсэн 5 настай, эрэгтэй хүүхэд сураггүй болсон тухай дуудлага тухайн өдрийн 20:55 цагт ОБЕГ-т иржээ.

Энэ дагуу Аврах ангийн 6 алба хаагч, нэмэлт дуудлагаар НОБГ-ын 54 алба хаагч, ҮАБ-ын 24 алба хаагч, Нийслэлийн Цагдаагийн газрын 5 алба хаагч, БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 75 алба хаагч, ар гэрийнх нь 5 хүн, нийт 169 хүн, 15 техник хэрэгсэл, 1 эрэлч нохойтойгоор эрэн хайжээ.

Ингээд гэрээсээ 2 км орчим зайд “Баянзүрх” хайрханы хойд талд “Хар хошуу” гэдэг газраас БЗД-ийн 11 дүгээр хорооны оршин суугч Т /5 настай, эрэгтэй/-г хаднаас унаж хөлөө хугалж модноос дүүжлэгдсэн осголтын байдалтай байхад нь олж, анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
etseg eh gej b ma uu nyalh amitang yah gej yavuuldag yum sereech etseg ehchuud mini dee
2018/10/15 202.9.42.102
О.Пүрэвдорж
эцэг эхчүүд минь ээ хүүхэддээ анхаарал хандуулаарай
2018/10/15 203.91.115.44
  • Recent
  • Most Read
  • Most Comment