8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-руу гурван сарын хугацаатай явсан багш зуурдаар амиа алджээ

2018-10-16 08:31:27

Энэ сарын 10-ны өдөр Солонгос улсад 3 сарын хугацаатай ажиллахаар явсан багш зуурдаар амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаар Нийслэлийн 51 дүгээр сургуулийн хамт олон эмгэнэл илэрхийлж, хандив тусламж гуйжээ.
 
Сургуулийн захиргаа нь “Сайн байцгаана уу? Мэргэжил нэгт багш нар минь. Дэндүү харамсалтай явдал тохиолдлоо. Монголын нэгэн сайхан залуу багш Эрдэнэсүрэнгийн Хишигбаяр нь Солонгос улсад 3 сарын гэрээгээр ажил хийж амьдрал ахуйгаа сайжруулах гэж яваад 2018 оны 10 сарын 10-ны өдөр хүний нутагт алтан амиа зуурдаар алдлаа.

Монголд багшийн цалин хангалттай байсан бол багш бид хүний нутагт очиж, боолын хөдөлмөр эрхэлж алтан амиа алдаж, алаг үрээ өнчрүүлэхгүй байсан биз дээ.

Ах эгч хоёр нь талийгаачийн шарилыг нь авчрах гээд Солонгос улсруу явсан. Моорогны төлбөр, чандарлах, орчуулагч,хуульч, өмгөөөлөгч гээд ер нь маш их тусламж хэрэгтэй байгаа тул та бүхэн минь өнчирч үлдсэн таван настай хүүгийнх нь ирээдүйг бодон энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж тус болно уу. 

БГД-ийн 51 дүгээр сургуулийн бага ангийн багш нарын зүгээс энэхүү хандивын аяныг зохион байгуулж байгаа тул та бүхэн дэмжиж, идэвхтэй оролцоно уу. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай . ХААН банкны данс 5147003429 Энхтөрийн Должинсүрэн” гэж бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл