8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн албан хаагчийг дайрсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа

2018-10-16 08:36:41

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийг дайрч, хэргийн газраас зугтсан гэмт этгээдүүдийг 23.00 цагийн орчим Майхан толгойгоос дайчлан баривчилжээ. Тэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шаардлага тавьсан албан хаагчийн өмнөөс эсэргүүцэл үзүүлж, улмаар дайран хэргийн газраас зугтсан юм. Машинд мөргүүлэн хүнд гэмтээд буй цагдаагийн албан хаагч одоо хүртэл ухаан ороогүй байна. Тэрбээр ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон ч биеийн байдал нь тааруу байгаа юм. 

Харин цагдаагийн албан хаагчийг дайрч, хүнд гэмтэл учруулсан 45 настай Б.Энхбаяр нь өмнө нь залилангийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан, цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлагдаж байсан этгээд байсан аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Цагдаагийн дарга хурандаа нар Эрх мэдэлтэй хулгайч нар ба Мөнгтэй луухаан нарын хамгаалагч болсоноос болоод Шудраг цагдаа нар хохирсоор байна
2018/10/23 103.10.23.81
irgen
tsagdaagiin blaga ajlaa hiihgui umaa. tsag aldalgui barivchilsan bol iim hereg garahgui shuu dee.
2018/10/16 66.181.178.253