8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголчуудыг хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхаарууллаа

2018-10-16 10:03:03

Гадаад харилцааны яамны Консулын газраас сэрэмжлүүлэг гаргалаа. Тус сэрэмжлүүлэгт Европын орнуудад зорчиж буй иргэдийг хулгайн гэмт хэргээс болгоомжлохыг анхааруулжээ.

Европын Холбооны зарим оронд, тухайлбал Испани, Итали, Франц улсад хувийн болон албаны хэргээр зорчиж буй манай иргэд хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол багагүй гардаг тул иргэд дээрх улсуудад зорчихдоо бичиг баримт, мөнгө төгрөг, хувийн үнэт эд зүйлсээ сайтар хадгалах, хулгайн гэмт хэргийн хохирогч болсон нөхцөлд тухайн улсын цагдаагийн байгууллага болон Монгол Улсын Элчин сайдын яаманд нэн түрүүн хандахыг Гадаад харилцааны яамнаас зөвлөж байна.

Холбогдох мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газрын www.consul.mn цахим хуудаснаас авах боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Mongolchuudaas bolgoomjil gesen bailgui de
2018/10/17 88.130.50.14
хэ хэ
гусна уу л гэхээс гусуулж харагдаарай манай аваргууд
2018/10/16 202.179.27.60