8o
Улаанбаатар хот
mobile menu

 Анхаар: "Ханару" сүлжээ дэлгүүрээс мэрэгч амьтны баас их хэмжээгээр илэрчээ

2018-10-16 11:14:00

БНСУ-аас хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэн, хадгалах хугацааных нь бичгийг өөрчлөн борлуулдаг байсан БНСУ-ын иргэн  Пак Дун Вон гэгчийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Тус Солонгос иргэн манай улсад хуурамч хугацаа нь дууссан бүтээгдэхүүн оруулж ирэхээс гадна Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын сүлжээ хүнсний дэлгүүр болон хятад, солонгосын хөрөнгө оруулалттай томоохон ресторануудад тэдгээр бараагаа нийлүүлдэг байсан нь нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар ил болсон байна. Мөн БНСУ-ын иргэн  Пак Дун Вон гэгч нь "Ханару" гэх сүлжээ дэлгүүрийг ажиллуулдаг байсан аж. Тус сүлжээ дэлгүүр нь баруун дөрвөн замд буюу “Нарантуул” зочид буудлын эсрэг талд байрладаг аж. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хил гаалиар нэвтрүүлэхдээ 40 тоннын контейнерийн 80 хувьд нь нууцалж оруулж ирдэг байсан гэнэ. Шалгалтын явцад 2014, 2015 онд хугацаа нь дууссан далайн гаралтай бүтээгдэхүүний хугацааг өөрчлөн, худалдаалж байсан аж.

Энэ талаар НМХГ-ын байцаагч Х.Чимгээ хэлэхдээ “Манай НМХГ-т 10 дугаар сарын 15-ны өглөө нэгэн иргэн гомдол гаргасан. Гомдол гаргагч  нотлох баримтын хамт авчир өгсөн. Бид уг мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийхэд далайн гаралтай бүтээгдэхүүн болон хиам зэрэг 2016 онд дууссан 10-иад төрлийн хүнсний бүтээгдэхүүн байна. Тус дэлгүүрийн худалдагч үйлдвэрлэсэн цаг хугацааг нь захиралынхаа үүрэг даалгаврын дагуу огноог нь өөрчилсөн гэж хэлсэн. Мөн  агуулах нь стандартын шаардлагад нийцэхгүй байгаа. Мэрэгч амьтны баас их хэмжээтэй байсан. Тиймээс агуулахыг  битүүмжилнэ” хэмээн хэллээ.

Эл мэдээлэлтэй холбогдуулан “Босоо Хөх Монгол” бүлгэм /ТББ/-ийн гишүүдийн төлөөлөл газар дээр нь очжээ. Энэ талаар “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг нар  дараах мэдээллийг өглөө.

Г.Ганхуяг: Эдгээр зарж байгаа бүтээгдэхүүн дотор үнэр орж муудсан бүтээгдэхүүн ч бий

“Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг “Манай  бүлгэмд Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байгаа тухай гомдол иргэдээс ирсэн. “Ханамара” сүлжээ дэлгүүрийн агуулахад 2014, 2015, 2018 онд хугацаа нь дууссан их хэмжээний загас, наймаалж, далайн байцаа зэрэг далайн гаралтай бүтээгдэхүүн байсан. Эдгээр зарж байгаа бүтээгдэхүүн дотор үнэр орж муудсан бүтээгдэхүүн ч бий. Мөн тус газар ажилладаг худалдагч нь НМХГ-ын байцаагчид гомдол гаргасан байна. Гэтэл хэдхэн хоногийн дараа тус сүлжээ дэлгүүрийн захирал гомдол гаргасан хүнийг ажлаас нь халсан байна. Эдгээр хугацаа нь дууссан бүтээгдэхүүн гаалиар орж ирдэг. Тэгэхээр гаалийн байгууллагын ажилчидтай хуйвалдсан байна. Тэгэхээр хяналт шалгалтаар ямар байцаагч шалгаж оруулж ирсэн нь ил болох байх.Мөн мэдээлэл өгсөн хүн болон хэргийг шалгаж байсан төрийн албан хаагч хүртэл ажлаас халагдсан байна" гэж ярилаа.

 Нэмэлт мэдээлэл дуулгахад: Монголд үйл ажиллагаа явуулдаг ихэнхи солонгос хоолны газрууд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн гэдгийг нь мэдэхгүй тус сүлжээ дэлгүүрээс бүтээгдэхүүнээ худалдаж авдаг байсан аж. Тус дэлгүүрээс хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаж авсан ресторан, дэлгүүрүүдтэй холбоо тогтоож, бараа бүтээгдэхүүнийг хурааж, битүүмжлээд байгаа аж.Тиймээс БНСУ-д үйлдвэрлэсэн далайн гаралтай болон бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, мөн өргөн хэрэглээний амтлагч худалдаж авахдаа анхаарал сэрэмжтэй хандахыг анхааруулж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hulhi
Manai huuhenuudiin aris n ymar bdag yum buu med solongost irsen humuus bol bugd l medeh bhdaa mongold solongosod bdag unees 2 dahin hymd zardag tegeheer yasan bhnuu
2018/10/16 182.218.197.242
Hulhi
Goo saihanii buteegdehuunuud bugd hugatsaan duussan bdag bas l on sariig n oorchildog bas solongostoo bdaggui buteegdehuunuudiig ch soo gej zardag
2018/10/16 182.218.197.242
a
uunees bj eruul mendeeree ix xoxirch dee mongolchuud bugd gomdol garga mergejliin xyanalt gaali bugd xaxuulid urtsun ilruulj shalga
2018/10/16 202.55.180.186
Kkk
Solongos geheer l syyd bolood baidag solongosiig shyten bishregch xereglegchid baas,yalgadas ideed ondor yne tolj baisan bna sh dee,kkk
2018/10/16 202.21.106.121
MGL irgen
10 jil oroh erhguigeer hooj garga,muusain novshiin so nart eleg bariulj duuslaa, UB r duuren hulhi so guanznuudiig bugdiig ni haaval taarna,manaihan oorsdoo ajilluulchihaj dongono.Tsag ni bolson.
2018/10/16 202.179.26.239
Монгол
Новшийн солонгосчуудыг зайлуул
2018/10/16 202.126.89.27
zo
Hil gaaliihan oorsdoo mongol hunee horlood suuj baidag novdhnuudiig il gargaj ard tumni omno shiitgeechee
2018/10/16 66.181.185.75
иргэн
хөөгөөд гаргаач ээ,тэр хил гаалийн авилгачдаа цэгцлээч ээ,үндэснийхээ үйлдвэрлэлээ дэмжье гэхээр юм үзээгүй пихлуунууд нь 1 юм хийчээд үнэрхээд байхаар арга ч үгүй байх даа
2018/10/16 202.179.27.60
Mgl
Araivl yum daa olon jil vilchelvvlsen yum daa novsh yum aa
2018/10/16 66.181.183.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment