8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Эрдэнэ: Иргэдээс ирсэн санал гомдолын хүрээнд намайг дуудаж байцаалт авсан

2018-10-16 11:58:59

АТГ-аас “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг авлигын хэргээр саатуулсан талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Түүнийг Эрүүгийн хэргийн  22.4-т зааснаар бусдаас хээл хахууль авсан гэдэг үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгаж байгаа. Өнгөрсөн баасан гарагт түүнийг 48 цаг саатуулах хугацаа дуусч Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих хүсэлтээ харьяа дүүргийн шүүхэд хүргүүлсэн ч Баянголын шүүхээс Л.Эрдэнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн батлан даалтад гаргаад байгаа юм. Энэ талаар Шинэ эхлэл сургуулийн захирал Л.Эрдэнэ “Иргэдээс ирсэн санал гомдолын хүрээнд намайг дуудаж байцаалт авсан. АТГ-т иргэнээс ирсэн гомдол мэдээллийн хүрээнд нэр дурьдагдсан хүнээс байцаалт мэдүүлэг авах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг намайг 30 хоногоор баривчилсан юм  байхгүй.Өнөөдөр би ажлаа хийгээд өрөөндөө сууж байна.Надад ямар нэгэн авлига авсан зүйл байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
222
Хэн нэг хүн албан тушаал булаалдсан уу /Авилгал авсаан уу /
2018/10/23 103.10.23.81
afd
xenees avdag yadgiig chini bugd medej bga yamar bgaadyamar bolsniig chini bugd medej bgaa sanaa zovoltgui ee
2018/10/16 202.55.180.186
irgen
hudlaa yarj gutgej doromjildog irgeded yamar hariutslag tootsdog bol?
2018/10/16 64.119.16.57
н
авилга аваагүй яг ш дээ
2018/10/16 202.179.27.122
  • Recent
  • Most Read
  • Most Comment