8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх-II” төслийн уулзалт боллоо

2018-10-16 17:40:00

Санхүүгийн зохицуулах хороонд Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын санхүүжилтээр 2014-2017 онд хэрэгжсэн “Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх” төслийн үйл ажиллагааг тухайн үед хөндлөнгийн үнэлгээний баг тодорхой үр дүнд сүрч, зорилгоо биелүүлсэн хэмээн үзэж “сайн” үнэлгээ өгч байсан юм. Тус төслийн хоёр дахь шатны хамтын ажиллагааг эхлүүлэхээр Хороо болон ЖАЙКА байгууллага харилцан тохиролцоод, хийх ажлын төлөвлөгөө, хүрэх үр дүнгээ тодорхойлохоор ажиллаж байна.

Хорооны дарга, доктор С.Даваасүрэн өчигдөр “Хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх-II” төсөлд ЖАЙКА байгууллагаас оролцож ажиллах бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, зах зээлийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, мөн төслийн хүрээнд Хорооны Үнэт цаасны газрын чадавхыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.

Хөрөнгийн зах зээлд өнөөдрийн байдлаар зургаан хууль, 60 гаруй журам, дүрэм мөрдөгдөж байгаа бөгөөд олон улсын болон бусад байгууллагаас гаргасан нийтлэг зөвлөмж, стандартыг давхар мөрдөж байна. Зах зээлийн зохицуулалтыг цаашид улам боловсронгуй болгох шаардлагатайг Хорооны дарга, доктор С.Даваасүрэн уулзалтын үеэр дурдаж, шинэ нэр төрлийн үүсмэл санхүүгийн хэрэгсэл нэвтрүүлэх, зээлжих болон бусад санхүүгийн зэрэглэл тогтоодог дотоодын чадавхийг бий болгох зэрэг олон асуудлаар санал солилцлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл