8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Золжаргал: Он гарсаар бага насны хүүхэд төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн 3 тохиолдол бүртгэгдсэн

2018-10-17 08:41:00

Энэ сарын 14-ны өдөр буюу гуравхан хоногийн өмнө Дундговь аймагт 13 настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн байна. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн Г.Золжаргалаас тодруулав.

-Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртлөө гэх мэдээлэл сүүлийн үед нэлээд сонсогдох боллоо. Он гарснаас хойш хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Энэ оны эхний есөн сарын байдлаар 0-13 насны нийт 79 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон гэж бүртгэгдээд байна. 

-Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа шалтгаан, нөхцөл байдал холбоотой байна вэ?

-Бага насны хүүхдийг хүчиндэх шалтгаан нөхцөл нь гэр бүл салалт, таарамжгүй харьцаа, эцэг эхийн хараа хяналтгүй байдал, архидалт, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг далимдуулсан зэрэгтэй холбоотой. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийн 54 орчим хувь нь архины хамааралтай, ямар нэг байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. 

-Ураг төрлийн буюу хойд эцэгтээ, нагац, авга ах нар гээд төрөл садны хамааралтай хүмүүс нь ийм төрлийн хэрэг үйлдээд байна гэх мэдээллийг холбогдох байгууллага өгч байна? 

-Он гарснаас хойш нийтдээ 59 холбогдогч байгаагаас үл таних хүнд 8, эцэг эхийн найз 1, төрсөн эцэг 3, хойд эцэг 9, хүргэн ах 2, төрсөн ах 2, авга ах 2, нагац ах 4, өвөө 2, зүс таних хүнд хүчирхийлүлсэн 26 тохиолдол бүртгэгдсэн байна.

-Ийм төрлийн гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд ямар ял шийтгэл оноодог юм бол?

-Шинэ Эрүүгийн хуулинд хүчиндэх гэмт хэргийг зүйлчлэхдээ бэлгийн шинжтэй үйлдлийг хүч хэрэглэж үйлдсэн, завдсан, ямар нэг байдлаар энэ гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш бүлэглэн үйлдсэн, бэлгийн замын халдварт өвчин тараасан, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар авч үзэж байгаа аж. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд “Бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял шийтгэлтэй байдаг. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
муу
Азраг өхин үрээн гэшгэдүү байхад малаас дор шаарууд
2018/10/23 103.10.23.81
0000
Цаазын ял өг наад малууд далд орог
2018/10/23 103.10.23.81
долгормаа
Наад малнуудаа хороогооч хэнд хэрэгтэй юм бэ зарлаад суухийн оронд эртхэн устгаач
2018/10/20 202.9.43.233
зочин
Наад малнуудаа тэгээд хороогооч хэнд хэрэгтэй юм бэ ичихгүй зарлаад суугаад бхаар
2018/10/20 202.9.43.233
зочин
ЮУ ВЭ ЯАСАН ТӨРСӨН ЭЦГҮҮД ВЭ ЯДУУРАЛ АРХИДАЛТААС БОЛЖ БАЙНАА АДГУУСНААС ДОЛООН ДОР НӨХДИЙГ ШУУД ХОРООМООР ЮМ ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭЕ ЭЭ
2018/10/17 183.177.100.4