8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмгэнэл

2018-10-17 10:12:15

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр болсон хэргийн улмаас, сэжигтнүүд цагдаагийн алба хаагчийн биед гэмтэл учруулсан билээ. Харамсалтай нь эмнэлгийн байгууллагаас бүхий л арга хэмжээ авсан боловч цагдаагийн алба хаагчийн биеийн байдал маш хүнд байсан учир таалал төгслөө.

Тодруулбал, Залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болох 45 настай Б.Энхбаяр болон 25 настай Т.Лундаа нар цагдаагийн алба хаагчийн биед хүнд гэмтэл учруулаад оргон зайлсан хэрэг өчигдөр гарсан. Тэднийг шөнийн 00 цагийн орчимд саатуулсан бөгөөд сэжигтнүүдийг зогсоохоор машинаас нь зүүгдэж явсан цагдаа ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь хүнд байсан учир ухаан оролгүй байсаар нас барсан юм. Талийгаач нь 41 настай 4 хүүхдийн хамт амьдардаг. Цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан. Хамгийн бага хүүхэд нь 1 ойтой байжээ. Тэрбээр тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан ч ийнхүү халдлагад өртөж амиа алдлаа. Албан үүргээ нэр төртэйгөөр биелүүлж өргөсөн тангарагтаа үнэнч байсан цагдаагийн алба хаагчийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүнэмгэнэл илэрхийлье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
OROND NEG TSAGDAA TOMILOOD MARTAA
2018/10/17 202.9.42.200
zo
TSAGDAAGIIN DARGA OGTSOR
2018/10/17 202.9.42.200
irgen
um mani badmihum.
2018/10/17 66.181.178.253