8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын эмнэлгүүд мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээ бүртгэдэггүй зөрчил илэрчээ

2018-10-17 13:05:52

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Эмнэлэг-2018” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулсан байна. Уг хяналт шалгалтад Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийг хамруулахад гэмт хэргийн шинжтэй хоёр, зөрчлийн шинжтэй 27 үйлдэл илэрснийг шалгаж байгаа юм байна. Тухайлбал, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн орлого, зарлага, зарцуулалтын бүртгэлийг тухай бүр хөтөлдөггүй, эд хариуцагч болон эрх бүхий албан тушаалтнаас тавих хяналт сул зэрэг зөрчил бүртгэгджээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл