8o
Улаанбаатар хот
mobile menu

Дизель автобуснаас ялгарах хөө тортогжилтыг бууруулах төсөл хэрэгжиж байна

2018-10-17 13:47:00

Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хооронд 2017 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу “Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан дизелийн тортгийн шүүлтүүр (DPF) ийг нэмэлтээр тоноглож дизель автобуснаас ялгарах хөө тортогжилт (PM)-ыг бууруулах төсөл” хэрэгжиж байна.

Дээрх төслийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон төсөл хэрэгжүүлэгч Комотек ХК-аас Япон улсын Токио хотод дизель хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийг зохицуулсан журам хэрэгжүүлсэн туршлагын талаар танилцуулах семинарыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Семинарт Зам, тээврийн хөгжлийн Яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Тамура Эрико, Токио хотын Байгаль орчны газрын байгаль орчны асуудал хариуцсан тасгийн дарга Орихара Такаэки хүрэлцэн ирсэн бөгөөд НЗДТГ, JICA, НТГ, НАББГ-ийн төлөөллүүд оролцоо.

Семинарын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн Яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар орчны бохирдлыг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого”-ын талаар, Токио хотын Байгаль орчны газрын тасгийн дарга Орихара Такаэки “Токио хотод хэрэгжүүлсэн дизелийн журмын талаар”, мөн JICA-ийн төслийн мэргэжилтэн Сато Ацүши “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар орчны бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнд анхаарах асуудлын талаар” тус тус танилцуулавгэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл