Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар шатахууны үнийн асуудлаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр шатахууны үнийн зохицуулалтын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх асуудлын талаар мэдээлээд, гишүүдийн асуултад хариуллаа.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү Асуулт: Газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тодорхой үүрэг хүлээдэг. Дотоодын стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүн авч байх ёстой. 2012-2016 онд төрийн бодлого тогтвортой явж байжээ. Гэтэл одоо ОУВС-гаар халхавч хийгээд төрийн бодлого явахгүй байна. Бид яагаад хуурамч шатахуун хэрэглээд байна вэ? Засаг юу ч хийж чадахгүй байна. Засгийг өөрчилье. Шатахууны үнийг бууруулах уу?
-УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хариулт: Хуурамч шатахуун гэдэгтэй бид эвлэрэхгүй. Автомашины мотор, эдэлгээтэй холбоотой асуудал дээр бид хариуцлагатай хандах ёстой. Төрийн бодлого явж байгаа. Төвбанкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлээд шатахууны үнэ ханшийг барьж байсан. Энэ хөтөлбөрийг улсын төсөв дөрөв боллоо гээд шүүмжилж байсан. Төрийн бодлого нефть хайгуул, боловсруулах үйлдвэрийн асуудлаар, үнийн асуудлыг ярилцана.
-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:Дизелийн түлш, бензин хоёрын үнийн зөрүү ямар байна. Хуучин төв Азийн бусад орнууд ОХУ-тай хэлэлцээд татварын асуудлаа зохицоод явчихдаг. Манайх энэ асуудлаар хэлэлцэх боломжтой юу?
-УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: 1.5 сая тонн нефть боловсруулах үйлдвэр барихаар ажил явж байгаа. ОХУ-тай нефть боловсруулах үйлдвэр, хайгуулын ажилд хамтарч ажиллахаар ярилцаж байна. Ажлын хэсэг хоёр талаасаа мэдээллүүдээ солилцоод явж байгаа.