8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Солонгосын зээлээр арван аймагт тус бүр 38 тэрбум төгрөгийн өртөг бүхий цахилгаан станц барина

2018-10-18 08:47:00

Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн бөгөөд багагүй шүүмжлэл өртөөд байгаа. Учир нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг сонгосон тойрог буюу Увс аймагт бусдаас арав дахин их буюу 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө мөнгө тусгахаар байна гэдгийг тодотгосон холбоотой. 

Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар хийсэн юм. Тэрбээр  "2019 оны төсөвт 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Үүний талыг нь гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл, үлдсэнийг нь улсын төсвөөс санхүүжүүлнэ. Үүнд ирэх онд Солонгосын зээлийн шугамаар нийт 150 сая төгрөгөөр Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Завхан зэрэг арван аймагт тус бүр 38 тэрбум төгрөгийн өртөг бүхий цахилгаан станц барина гэдгийг хэлсэн. Өмнө нь Засгийн газар дараагийн Засгийн газартаа өр өвлүүлдэг байсан. Тухайлбал, Ирээдүйн өв сангийн 1.1 их наядын өрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар хүлээж авсан. Бид энэ өрийг дарж, Монголын Засгийн газар анх удаа баялгаасаа 553 тэрбум төгрөгийг Монголын ард түмэнд хадгаламж хэлбэрээр бий болгон өгч байна. Үүнийг 2030 он хүртэл хөндөх эрхгүй. Энэ мэтээр шууд болон шууд бус замаар тойргуудад боломжийн хэрээр хөрөнгө оруулалт тусгасан ч УИХ-ын гишүүд үүнд бодит бусаар хандаж буйг ч тэрбээр тодотгосон.  УИХ-ын гишүүд тав, найм, долоон тэрбум төгрөг гэж яриад байгаа нь санхүүжих дүн нь юм. Ийм байхад Ч.Хүрэлбаатарыг муухай харагдуулахын тулд төсөвт өртгийг нь авч яриад яг өөрсдийнхөө тойргийг болохоор тухайн жилд санхүүжих төсвийг нь яриад байгаа юм" гэх тайлбар өгсөн юм. 

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Увс аймагт 50 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөнийг эср эсэргүүцэж,  "Намайг УИХ-д үг хэлж, улсын төсөв дээр хувьсгал хийх тухай яриад гарсны дараа УИХ-ын гишүүн З.Нарантуяа Ерөнхий сайдаас асуулга асуусан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өгсөн хариултандаа бид хоёрын ярьж байгаа асуудлыг л ярьсан байна билээ. Бүсчилсэн хөгжил, ноос ноолуур, хөдөө аж ахуй, эдийн засгийг солонгоруулах… гээд л ярьж байгаа юм. Гэтэл төсөв нь ингэж орж ирж байдаг. Ер нь, Монгол Улсын Сангийн сайд мөн үү, биш үү гэдэг асуудлыг л ярих хэрэгтэй болж байгаа юм.Яагаад хүүхдийн мөнгийг эсэргүүцдэг юм. Энэ бол хүн амаа өсгөх бодлого. Яагаад Оюутолгойн борлуулалтын орлогыг Монгол банкаар дамжуулж, Монголд байлгая гэхээр Сангийн сайд нь лобби хийж байгаад кноп дараад унагаж байдаг юм. Энэ асуудлыг ярих л хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм.  Яах аргагүй Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болсоныхоо дараа  өөрийн төрсөн нутагтаа бусад аймгуудаас даруй 10 дахин мөнгө төсөвлөсөнийг өөрөөр тайлбарлах аргагүй юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл