8o
Улаанбаатар хот
mobile menu

Түгээлтийн машины хөдөлгөөнийг хязгаарлахад 23 тэрбум төгрөг шаардлагатай

2018-10-18 08:48:23

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс энэ оны тавдугаар сард тогтоол гаргаж, ирэх сарын 1-нээс түгээлтийн машиныг өдрийн цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Харин уг шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг Монголын хүнсчдийн холбооноос мэдэгдэж, мэдээлэл хийлээ.

Тус холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах, нийслэлийн удирдлага, холбогдох хүмүүст ажлын бус цагаар түгээлт хийх талаар санал тавьсан ч хариулт өгөөгүйг дурдаад "Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг таван том компани судалгаа хийж үзэхэд түгээлтийн автомашины тоо, борлуулагчийн цалин хөлсийг нэмэхэд 23 тэрбум төгрөг шаардлагатай болно" гэж мэдээлэв. Мөн "Сүү" компанийн Борлуулалтын албаны дарга Б.Батхишиг, Улаанбаатар хотыг тойрсон 2500 малчин өрхөөс өдөр нь сүүгээ авч, шөнө боловсруулж, өглөө савлаж хэрэглэгчийн гарт хүргэдэг болохоор түгээлтийн нарийн горим шаарддаг болохыг учирлаж байлаа.

Нийслэлийн автозамын хөдөлгөөнд өдөрт түгээлтийн 2300 машин, оролцдог нь нийт тээврийн хэрэгслийн 18 хувийг, эзэлдэг ч тэдгээрийн 880 нь л хүнс түгээдэг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл