8o
Улаанбаатар хот
mobile menu

Заг сумын иргэд Хуульзүйн сайдад хандан мэдээлэл хийнэ

2018-10-18 08:50:30

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгугийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэлнэ.

08:30 цагт: “Премиум паласе" зочид буудалд НҮБ-ын Хүн амын сан, ЦЕГ хамтран "Гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь" сургалт зохион байгуулна.

09:00 цагт: Төрийн ордны Их танхимд “Спорт ба хөгжил” улсын дөрөвдүгээр зөвлөгөөн болно.

09:30 цагт: “Номин Юнайтед” оффист “Хүртээмжтэй даатгалын тухай олон нийтийн мэдлэг ба гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт семинар болно.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10:00 цагт: Монголын уран зургийн галерейд "Вакцинаар хамтдаа сэргийлье" дархлаажуулалтын 10 хоногийн нээлтийн ёслол болно.

11:00 цагт: “Мишээл Экспо” төвд "Монголын экспорт экспо-2018" нэгдсэн арга хэмжээний нээлт болно.

11:00 цагт: Нийслэл дэх төрийн аудитын газарт “Нийслэл, дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитыг танилцуулна.

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрдэнэс тавантолгой” компани хувь нийлүүлэгчдийн хууль бус хурал зарлан хуралдуулсан талаар иргэний хөдөлгөөний байгууллагуудаас мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Мишээл экспо” төвийн “Биг боулинг” төвд “CITY CUP-2018” боулингийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

12:00 цагт: "Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр “Central Asia Mining” компанийн удирдлагуудтай мэргэжлийн яамны нэр бүхий албан тушаалтнууд хуйвалдаж, хууль бусаар зөвшөөрөл олгосон гэж үзэж байгаа талаараа Баянхонгор аймгийн Заг сумын иргэд Хуульзүйн сайдад хандан мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  Улсын Нэгдүгээр төв эмнэлэгийн Нүд судлалын тасагт Нүдний тусламж үйлчилгээ үзүүлэх орчин үeийн багаж, тоног төхөөрөмж гардуулна.

14:00 цагт: Зүүн Алтан өлгийд шинээр барьсан 0.850 км авто замын нээлт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл