8o
Улаанбаатар хот
mobile menu

Амь эрсэдсэн цагдаагийн ар гэрт буцалтгүй тусламж олгожээ

2018-10-18 09:13:22

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь эрсэдсэн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч талийгаач Д.Батсайханы гэр бүлд Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар буцалтгүй тусламж олгожээ. Буцалтгүй тусламжийг өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа нар ар гэрт нь хүлээлгэн өгч, талийгаачийн ах дүү, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Мөн өчигдөр НЗДТГ-ын зүгээс талийгаачийн ар гэрт мөн 10 сая төгрөгний буцалтгүй тусламжийг үзүүлээд байгаа билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Mongo ogloo gd hezee ch amidral n bvten bolj vr hvvhed n aawiinhaa engert ahij erhelj hani ijil n tulj tvshej chadahgvi shv de iim emgenel uchirsan bhad mongo bol yuch bishishde yr n
2018/10/20 66.181.161.88