8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай улсад айлчилж буй ОХУ-ын баатар, ОХУ-ын БХ-ын сайд Сергей Кужугетович Шойгу гэж хэн бэ

2018-10-18 09:26:00

Өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Кужугетович Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлах гэж байна. Тэрбээр 10 жилийн дараа ийнхүү манай улсад дахин айлчилж байна. Ингээд налгар намар манай улсад айлчилж байгаа онд ОХУ-ын баатар, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Кужугетович Шойгугийн талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Оросын өнөөгийн Батлан хамгаалахын сайдын бүтэн нэр нь Сергей Кужугетович Шойгу. Тэр 1955 оны 5 дугаар сарын 21-нд Тувагийн Чадан хэмээх хотод мэндэлжээ. Түүний аав Кужугетович тува хүн. Харин ээж нь Орос хүн.

Тэрбээр дээд сургууль төгссөнийхөө дараагаас 1988 он хүртэл тэр Красноярск, Кызыл, Ачинск, Саяногорск, Абакан хотын барилгын үйлдвэрүүдэд доод тушаалын ажилтнаас эхлэн мастер, менежерийн тушаалд дэвшин ажилласан байна.Сергей Шойгу Путины хамгийн ойрын хамтрагчдын нэг юм. Сергей Шойгу ОХУ-ын дээд одон, медаль, цол хүртжээ. Шойгуг 1993 онд Чөлөөт Оросын медалиар шагнаж байсан бол 1999 онд ОХУ-ын баатар цолоор шагнасан байна.

Шойгу батлан хамгаалахын сайд болсны дараа Оросын армид сүүлийн 20 гаруй жилд тохиогоогүй үйл явдал болсон. Тэр ЗХУ-аас хойш хийгээгүй нүсэр хэмжээний цэргийн хээрийн сургуулилтыг анх удаа зохион байгуулж, Оросын арми болзошгүй үйл явдалд хэр бэлэн байгааг шалгажээ. Тэр амьдрал дээр ч сорилт явуулав. Тэр барууны улсуудын талаарх өөрийн шийдэмгий байр суурийг том хэмжээний флотын хүч Сири рүү илгээснээр харуулсан юм.

Тэрбээр  хоёр охинтой. Түүний эхнэр бизнес эрхэлдэг ажээ. Шойгу чөлөөт цагаараа морь унаж, хөл бөмбөг тоглох дуртай нэгэн. Тэрээр англи, япон, турк хэлийг оролцуулаад есөн хэлээр ярьж чаддаг гэнэ. 2010 онд түүний нийт орлого 4 сая рубль болж байв. Түүний эзэмшилд 19 мянган метр квадрат талбай бүхий хоёр эдлэн газар, 477 метр квадрат талбай бүхий орон сууцны байшин бий. Тэр хувьдаа ЗИМ ГАЗ 12 гэх машинтай.Түүнийг Оросын ард түмэн Путины залгамжлагч хэмээн ярьдаг аж. Тодруулбал, Путиныг хэн залгамжлах вэ гэж асуувал хоёр Сергей гэх нэрс хамгийн их яригддаг ажээ. Нэг нь батлан хамгаалахын сайд, 60 настай Сергей Шойгу, нөгөө нь Москва хотын захирагч, 55 настай Сергей Собянин хэмээн яригддаг аж. Үүнээс үзвэл Сергей Кужугетович Шойгу хэр нэр төртэй, хэрхэн ажилласаны хариултыг авч болох биз ээ. 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
eh oron
Тийм шүү , бас монгол угсааны хүн гэж байгаа, тува гаралтай,
2018/10/18 66.181.160.48
Tiim shyy
Tiim dee,nydend dulaahan saixan xyn shyy,
2018/10/18 202.126.89.85
Асар
Нүдэнд дулаахан орос ер нь оросууд дулаахан улсууд шүү
2018/10/18 202.9.41.33