Цахим ертөнцөд хуурамч хаягнууд нэлээд бий. Ялангуяа твиттерт улс төрч, олны танил хүмүүсийн хуурамч хуудаснууд нэлээд байдаг бөгөөд тэд бүгд хүний өмнөөс жиргэдэг. Цөөн хэдэн хүмүүс л өөрийнхөө жиргэж байгаа хаягаа “ориг” гэдгийг тусгай тэмдэглэгээгээр ялгаж өгсөн байдаг. Тэгвэл хэд хоногийн өмнөөс УИХ-д нэр дэвшихээр элдэвийг сэдэн сурталчилгаагаа хийж байгаа Л.Гүндалай нэгджээ. Тэрбээр Ламжавын Гүндалай гэсэн хаягнаас “Их хурлаар хэлэлцэж байгаа асуудлууд үнэхээр чацага байнаа. АН ч... царайлж, МАН ч... харваж, МАХН ч... алдаж байна даа. Ардууд ч... бишээ” жиргэн “Оройн мэнд. Би Л.Гүндалай бна. Өнөөдрөөс эхлэн албан ёсоор өөрийн биеээр жиргээнд нэгдлээ. Дагасан хүмүүсийг дагана. РТ хийнэ үү. Баярлалаа” хэмээсэн байна. Хашир жиргээчид хаягийг нь “ориг” гэдгийг нотлохыг шаарджээ. Тэдний зарим нь нийтлэсэн зураг дээрх домбыг харчихаад “Тэр домбыг барьж байгаад дахиад нэг сэлфи хийгээч хө” гэв. Хүсэлтийн хариуг экс гишүүн маань түвдэлгүй гүйцэтгэжээ. Ингээд ч итгэхгүй байгаа зарим жиргээчинд нэрийг нь цаасан дээр бичин аманд зуусан зургаа байршуулж, өөрийгөө ориг гэдгээ нотолсон байна.
Л.Гүндалай өөрийгөө “ориг” гэдгээ ингэж батлав
2016-02-20 15:49:00