8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Нямбаатар: Би энэ О.Баасанхүү гишүүнд хоёр жил доромжлууллаа

2018-10-18 12:02:38

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар 2019 оны төсвийг дагаж орж ирсэн хуулиудыг хэлэлцэж байгаа ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар нар хүчирхийлэлтэй холбоотой нэлээд ширүүн маргалдлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хүүхдүүдийг дандаа ойр дотны хүмүүс нь хүчирхийлж байна. Би хуулийн төсөл санаачлаад Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгсөн ч явахгүй байна. Х.Нямбаатар гэдэг бацааныг овоо юм хийх болов уу гэсэн чинь ер хөдлөхгүй юм" хэмээн хэллээ. Үүний хариуд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Би энэ О.Баасанхүү гишүүнд хоёр жил доромжлууллаа. Өөрийг нь оймсондоо хавчуулж УИХ-д оруулж ирсэн даргаа ч доромжилно. УИХ-ын гишүүдэд үнэтэй зураг шахна. Аваагүй хүнийг нь доромжилно.  Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг заалт өөрчлөгдөөгүй. Гэтэл хүн гүтгэж, доромжлоод байна"  хэмээн ширүүхэн маргалдаж, хэлэлцэх асуудлаа үргэлжлүүллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Иргэдээ сонголтоо зөв хий худлаа амлалт мөнгөнд бүү хуурт 20 гаруу жил хулгайч луйварчинг МАН -АН ийг МАНАН г ээлжлэн сонгосноос болоод өнөөдөр Монгол төр хулгайч нарын үүр боллоо
2018/10/23 103.10.23.81
0000
Угдаач Баасанхүүгийн зөв шүү Нянбаатарт МАНийн даарамт их байгаа үүнийг нь ойлгож байна
2018/10/23 103.10.23.81
бадамдорж
Хоёр бацаан хоёулаа хэл ам нь хөгжчихсөн цодгорууд юм бишүү
2018/10/20 202.9.43.233
н
нямбаатараа хохь чинь
2018/10/18 112.72.11.118
Зочин
Баасанхүү шизотой
2018/10/18 119.40.103.35
76
76 бузар харааж зүхээд хар хэлтэй.
2018/10/18 103.26.195.176