8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэг сургууль, гурван цэцэрлэг барих газрыг чөлөөллөө

2018-10-18 12:59:11

Нийслэлийн Газрын албанаас Баянгол дүүрэгт 3 цэцэрлэг, 1 сургууль баригдах байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 40 нэгж талбарын 18000 м2 буюу 1,8 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлт 96 хувьтай явагдаж байна. Тухайлбал,

•БГД-ийн 16 дугаар хороо, Туулын 13, 14 дүгээр гудамжинд 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн газар
•БГД-ийн 2 дугаар хороо, 150 орто хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн газар 
•БГД-ийн 21 хороо, Горькийн 20 дугаар гудамжинд 240 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
•БГД-ийн 9 хороо Горькийн 4, 5 дугаар гудамжинд 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургуулийн газрыг тус тус чөлөөлөөд байна.

Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд 40 гаруй иргэн, аж ахуйн нэгж идэвх санаачилгатай оролцож газраа чөлөөлж өгчээ.   

Нэг сургууль, гурван цэцэрлэг барих газрыг чөлөөллөө

Нэг сургууль, гурван цэцэрлэг барих газрыг чөлөөллөө

Нэг сургууль, гурван цэцэрлэг барих газрыг чөлөөллөө

 

 Share

 Tweet

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл