8o
Улаанбаатар хот
mobile menu

Өлгийн улаан омгийн ямааны үржлийн ажлын ололтыг хянан магадлав

2018-10-18 14:12:00

Малын тоог чанарт шилжүүлж, ашиг шим хүртээмжийг сайжруулах, генетик нөөцийг хамгаалах, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, шинэ үүлдэр, омгийг бий болгох ажлын хүрээнд Увс аймгийн Өлгий суманд үржүүлж буй ноолуур, мах, сүүний хосолмол ашиг шимт Өлгийн улаан омгийн ямааны үржлийн ажлын ололтыг хянан магадлах ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-95 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг хийж гүйцэтгэв.

 

Ажлын хэсэг удирдамжийн дагуу хавар, намрын технологит хугацаанд Увс аймгийн Өлгий, Наранбулаг сумдад ажиллаж, Өлгийн улаан ямааны үүлдэрлэг байдал, ашиг шимийн түвшинд хянан магадлагаа хийж, малчид, мал аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, санал бодлоо солилцлоо. Өлгийн улаан ямааг бие даасан үүлдрээр баталгаажуулах асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын зөвлөлийн хурлаар оруулж, шийдвэрлүүлнэ.

“Өлгийн улаан” омгийн ямаа нь Их нууруудын хотгор, Хархираа, Түргэний уулсын байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон, амьдрах чадвар сайтай, холын замд туувар даах чадамж өндөртэй, ноолуурын гарц сайн, нарийн микронтой, бие томтой байдгаараа Монгол үүлдрийн ямаанаас ялгаатай. Баруун бүсийн ямаан сүргийн ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах зорилгоор үндсэн сайжруулагчаар ашиглаж ирсэн энэхүү ямааг үүлдрээр баталгаажуулахаар 2003 оноос эхлэн судалгааны ажил хийж эхэлсэн юм.

Тус ямааг Хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрийн Сайдын 1996 оны А/70 дугаар тушаалаар бие даасан омог болгон баталсан байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл