8o
Улаанбаатар хот
mobile menu

“IBIS” зочид буудалд “Экспортын тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг болно

2018-10-19 08:37:53

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: “IBIS” зочид буудалд “Экспортын тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: “Новотел” зочид буудалд “Монголын экологийн форум” болно.

09:00 цагт: ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт “Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

09:00 цагт: “Blue Sky” зочид буудалд БСШУСЯ, ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн "Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх PROCESS төсөл"-ын хаалтын ажиллагаа болно.

09:30 цагт: “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв байранд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана

10:00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт Нийслэлийн архивын газрын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын гишүүн З.Нарантуяа Хүүхдийн хөгжил, хамгааллын төсвийн асуудлаар Нийтийн сонсгол хийх санаачлага гаргасан талаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: Сувилахуйн сургуульд ЭМЯ-наас дэвшүүлэн тавьсан “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” 14 хоногийн сургалт эхэлнэ.

11:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн V хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол болно.

13:30 цагт: ЭМЯ-нд хүүхдийн халдварт өвчин, яаралтай тусламжын чиглэлээр ОХУ-д суралцах эмч нарыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзана.

15:00 цагт: “Содон хороолол”-д Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон "Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо" ТББ хамтран байгуулж буй “Нэгдсэн дуудлагын төв”-ийн нээлт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment