8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Хосбаяр: Би ажлаа өгөөгүй. Хэн ямар зорилготой ийм мэдээл тараасныг мэдэхгүй

2018-10-19 08:53:00

Азийн наадмаас алтан медаль хүртэж амжилтаа бататган монгол түмнээ баярлуулж байсан  П.Орхонд ямар шийтгэл ногдуулах нь тодорхойгүй байна. Наймдугаар сарын 31-ны орой түүнээс сэргээш илэрсэн гэх таагүй мэдээ дуулдаж, тэрбээр сэтгэл санааны хүнд байдалд ороод байгаа. 

Тодруулбал, П.Орхоноос Азийн наадмын үеэр авсан шинжилгээнийх нь дээжнээс анаболик стеройд төрлийн бодис илэрснийг Азийн олимпын зөвлөлөөс албан ёсоор баталж, “Жакарта-Палаембан-2018”-аас авсан алтан медалийг нь хураагаад байгаа юм. Тус сэргээшийн асуудлаас болж Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны багш дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгсөн гэх мэдэээл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн билээ. Түүнийг ийнхүү ажлаа өгөх болсон нь П.Орхоны сэргээшийн асуудлаас өөрийгөө холдуулж байгаатай холбоотой гэсэн тайлбар байгаа юм. 

Тэгвэл энэ асуудал багш, дасгалжуулагч  Ц.Хосбаяр тайлбар хийж, өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Би ажлаа өгөөгүй. Тамирчдынхаа бэлтгэлийг хийлгээд байж байна. Хэн ямар зорилготой ийм мэдээл тараасныг мэдэхгүй. Холбооноос намайг ямар ч ярилцлага битгий өгөөрөй гэсэн. Холбооны нарийн бичгийн дарга зарим дарга нартай нийлж янз бүрийн мэдээлэл гаргасныг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо нэрсийг нь хэлэх боломжгүй байна” гэв.

Гавьяат тамирчин П.Орхоны хувьд өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа бөгөөд түүний ойр тойрныхон болон багш нар  нь “Орхон сэтгэлзүйн хувьд хүнд хэцүү байна” гэснээс өөр тайлбар хийгээгүй байна. Мөн өнгөрсөн  хоногт Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон энэ асуудлаар хэвлэлийн хурал зарласан байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ичээч
шалдан дасгалжуулагч монголыг гутаагч зайл. монголоор шоудаж болох уу.чамаар дутахгүй. очерлож бгааёс суртахуун гэж чаид бна уу. тамирчид нь татгалзах ёстой.юу гийгүүлсэн юм ич
2018/10/24 150.129.140.133
000
Хэн ийм хорон муухай ажилгаа далдуур хийсэнийг тогтоож хатуу хариуцлаг хүлээлгэх хэрэгтэй зорилог нь юу байв гэний санаачлаг ямар хөлсөөр хэрхэн хийв
2018/10/23 103.10.23.81
гайхах юм
Шигшээ багийн эмч, дасгалжуулагч нар допингоос тамирчдыг хол байгах үүрэгтэй. Юу гэсэн үг вэ? арай гайгүй бэлтгэлтэй бөхөө дипингоор алдана гэдэг бөхийн холбооны шууд хариуцах асуудал шүү
2018/10/19 103.26.194.234