8o
Улаанбаатар хот
mobile menu

Арван аймагт барих цахилгаан станцын ажил 2019 онд эхэлнэ

2018-10-19 11:32:00

Улсын хэмжээнд өөрийн гэсэн дулааны цахилгаан станцгүй 10 аймаг байдаг. Тэдгээр аймгуудад дулааны цахилгаан станц барих асуудлыг эрчимжүүлж, станцуудыг ашиглалтад оруулахаар засгийн газраас төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор 2019 оны төсөвт 150 сая долларыг суулгасан байна. Тиймээс 2019 оны төсөв батлагдсанаар нийт 10 аймагт баригдах цахилгаан станцын барилгын ажил эхлэх нь ээ. Тодруулбал Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Дундговь, Говьсүмбэр, Төв, Хэнтий аймагт шинээр дулааны цахилгаан станц барих, Сүхбаатар аймгийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төслийг Засгийн газраас БНСУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр эхлүүлэх нь ээ. Энэхүү бүтээн байгуулалтын эхлэл болох зураг төслийн ажил хийгдэж дууссан, одоогоор санхүүжилтээ хүлээж байгаа юм байна. Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээ 6865 сая квт.цаг байдгаас 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээс, 20 хувийг ОХУ-аас буюу импортоор хангадаг. Жилийн хэрэглээний дундаж өсөлт 5.1 хувьтай байна. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах  бодлогод эрчим хүчийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment