8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Билэгт: 20 сая малаар шатахуун бартердаж болох юм биш үү

2018-10-19 11:46:00

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт шатахууны асуудлыг шийдвэрлэх нэгэн “хөгжилтэй” гарц шийдэл байгааг танилцуулж танхимд байсан гишүүдийг хөгжөөгөөд авлаа. Тэрбээр “Бид газрын доорх баялгаа л экспортолж мөнгө болгох тухай яриад байдаг. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгаа солонгоруулмаар байна. Малчдаа дэмжмээр байна.Бид шатахуун дээр хүнд байдалд орчихоод байж байна. Уг нь жилдээ 1 тэрбум  ам.долларын л шатахуун орж ирдэг юм билээ. Төр зохицуулаад 20 сая бог малаар шатахуун бартер хийх юм зохицуулж болно шүү дээ. Энэ талаар Сангийн сайд юу гэж бодож байгаа вэ” хэмээн асуув.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох чиглэл дээр бид ажиллах ёстой. Махыг экспортлох бүрэн боломжтой. Хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх ёстой. Сангийн яам малаар шатахуун солих тийм наймаа ярьдаггүй. Бид нар бодлогоо ярья. Бизнес эрхлэгчид тэр бизнесээ хийвэл зүгээр” хэмээн хариуллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tulgaa
yasan be boddog l bodolshuudee yuu ni bolohgui gej
2018/10/19 103.212.118.231
Zochin
Ene avgaj yaaj yavaad ih hurald ortson um bol do? Bas l nogoo terbumyn neg bh. Odoo naad am aa hamhiad, huuhed nohojn doog bolhoosoo omno, yavj uz
2018/10/19 87.123.194.64
Eo eo
Ene arai bish ee,Songogchid bid xeniig xer zereg tarxinii uhaantai xyniig songoj baigaagaa bodoltsoj baimaar bna,ichmeer damshig ve,xa xa xa
2018/10/19 202.126.89.85
Иргэн
Гишүүн ч гэж дээ, малаа мал. Ичиж үхмээр юм.
2018/10/19 202.126.89.69