8o
Улаанбаатар хот
mobile menu

Талийгаач Д.Батсайханы гэр бүлд 76 сая төгрөгийн тэтгэмж олгоно

2018-10-19 12:14:08

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлд 76 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон байна. 

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйл. “Нийгмийн баталгаа”, 86.1. “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэж заасан байдаг. Үүний дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №Б/725 тоот тушаалаар Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76.757.640 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
7777
Хурандаа дарга нар нь дайсаны талын ноход байдаг яаана даа цаагдаа нар шудраг байх хэцүү хэцүү хэцүү үргэлжийн хурандаа нарын дарамтанд хэрэг илрүүлнэ дээрээс явууль гэж зандарна
2018/10/23 103.10.23.81
zochin
ene mungu aabiinx ni xairiig 4 xvvxeded ni orloj chadaxgvi ni xaramsaltai yumdaa
2018/10/19 203.144.217.125
Зочин
Овоодоо тэгмээр юм даа үүнээс хойш дунд болон бага тушаалын офицер ахлагч нар минь гартаа барих халуун зэвсэггүй бол араатнуудын өөдөөс бүү яв хая амь нас үр хүүхдүүд хань ижил эх эцгээ бодоцгоо
2018/10/19 103.212.119.46