8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийжээ

2018-10-19 12:31:40

Хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 18-ны  өдөр "Хуурамч дэвсгэрт илэрлээ” гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирсэн аж. Дуудлагын дагуу очиж шалгахад  Баянзүрх тооцооны төвд “Хаан банк”-нд орлого тушааж байх явцад нь хуурамч 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт илэрсэн байна.

Уг хэргийг эд мөрийн баримтаар хураан авч Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж, мөрдөн шалгалт хийж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл