8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Мөнхбат: Монголын ядарсан айлын хүүхдүүдэд мөнгө өгье гэхэд юунд уурлаад байгаа юм бэ

2018-10-19 13:09:32

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Тогтоолын төсөл санаачлагчын нэг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгийг өгөх нь зөв гэж бодож байгаа. Хүнийхээ төлөө төр нь ажилладаг Япон улс гэхэд сар бүр 10,000 иенийг хүүхдүүддээ өгч байгаа. Дэлхий дээр хүүхдийн мөнгийг хамгийн бага өгдөг нь Монгол Улс. Нэгдүгээрт, хүүхдийн мөнгөөр таван кг гурил, 3 кг будаагаа авч амьдралаа залгуулж байгаа олон зуун мянган айл, өрх байгаа шүү гэдгийг хэлье. Хоёрдугаарт, хүсэлт гаргасан хүүхдэд мөнгийг өгнө гэдэг бол 100 хувь өгөх биш. Боломжтой, бололцоотой айлын хүүхдүүдэд өгөхгүй байх бүрэн боломж бий. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэр нь хууль зөрчсөн гэж огцорч ч байсан. Хууль зүйн яам нурж уначихаагүй л байгаа. Ажлаа явуулж байгаа байр байшинтай. 2019 оны төсөвт Хууль зүйн яамны контор барихад 4 тэрбум төгрөг тавьчихсан байгаа.  4 тэрбум төгрөгөөсөө татгалзаад, шинэ контор барьж тансаглахаа больж монголын ард түмний хүүхдэд мөнгө өгөх хэрэгтэй. Монголын ядарсан айлын хүүхдүүдэд мөнгө өгье гэхэд юунд уурлаад байгаа юм бэ. Хүүхдийн мөнгийг шийдвэр гаргаж байгаа УИХ-ын гишүүд өөрсдөө авах гэж байгаа биш. УИХ-ын гишүүн, сайд нар, төрийн том албан тушаалтан, дарга нар хүүхдийн мөнгө авахгүй байхыг УИХ, Засгийн газар уриалж болно ш дээ. Би уриалж байна.  Үнэхээр авья гэж хүсэж байгаа, эм тарианд нь хэрэг болж байгаа айлуудад нь өгье гэж энэ тогтоолын төслийг оруулж ирж байна. Баталж өгөөч. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс юмуу зургаадугаар сарын 1-нээс мөнгийг нь олгоход 13 тэрбум төгрөг л шаардагдана" гэв.

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр "Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгох" тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Vanga
Ene khodoonii mantuu ikh ongolog mongolog bolj! Khulgai zokhij l bgam blgyidee!
2018/10/20 139.5.219.158
Иргэн
Хүүхдийн мөнгө өгье гэсэн хэсгээ УИХ дээр яасан их доромжлоно вэ? Нийгмийн хамгааллын сайд нь хүртэл үүний эсрэг зогсож байдаг. Хэрэгтэй болоод л хүсэлт гаргаж байгаа, иймд хүссэн болгонд нь өгчих.
2018/10/20 66.181.176.18
ХУЦ
ШҮЛЭГ ГОНГИНОН УНШИХААС ӨӨР ЭРДЭМ ЧАДАЛ ГЭЭД БАЙХ ЮМГҮЙ МӨНХБАТ ГЭДЭГ ХУЛГАЙЧ КОНЦЕСС ИДЭЖ БАЙХДАА ЭНЭ ТАЛААР ХУЦАЖ БАЙХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ?
2018/10/19 202.9.43.53
Ха
Хуухэддээ очдоггуй "Хуухдийн менге"-ийг болье. Ажилгуй, залхуучуудыг тэжээдэг л арга шуу дээ.
2018/10/19 103.14.38.130
Yaduu ard
Demjiji bn.tsatgalan n hagartlaa bayjsan gahai nart 20000 yu yum be gej ineed n hurj bgaa.olsgolon yadyy bidend yamar ih mongo geech
2018/10/19 64.119.19.13