8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүрэгт 3 цэцэрлэг, 3 сургууль шинээр баригдах газрыг чөлөөлжээ

2018-10-19 14:16:20

Нийслэлийн Газрын албанаас Баянзүрх дүүрэгт 3 цэцэрлэг, 3 сургууль баригдах байршилд газар чөлөөлөлтийн ажил хийгджээ Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 41 нэгж талбарын 25,500 м2 буюу 2.5 га газрыг чөлөөлсөн байна. Үүнд:

  • БЗД-ийн 14 хороо, Консулын 1, 4 дүгээр гудамжинд 150 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар,
  • БЗД-ийн 14 хороо, Консулын 11 дүгээр гудамжинд цэцэрлэг барих газар,
  • БЗД-22 дугаар хороо, Цайз захын хойно 100 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар,
  • БЗД-24 дугаар хороо, Цахлай 5, 6 дугаар гудамжинд сургууль барих газар,
  • БЗД-26 дугаар хороо, Кристал таун хотхоны баруун талд 920 хүүхдийн сургууль барих газар,
  • БЗД-ийн 9 дүгээр хороо, Шархадны 32 дугаар гудамжинд сургууль барих газар

Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн 41 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа  нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл