8o
Улаанбаатар хот
mobile menu

Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа

2018-10-20 11:00:00

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтад өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16, 6-р сургуулиудын ахлах ангийн 250 сурагчдыг хамрууллаа.

Тус сургалтыг 2018 онд 30 удаагийн давтамжтай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 20 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 2844 ахлах ангийн сурагчдыг хамруулаад байна. Цаашид “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх аян”-ыг энэ оныг дуустал нийслэлийн 9 дүүрэгт үе шаттай зохион байгуулах юм.

“Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох зорилгоор тус аянд нийслэлийн нийт иргэдээ нэгдэхийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас уриалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл