8o
Улаанбаатар хот
mobile menu

Цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна

2018-10-20 10:06:04

'Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна-
 

Улаанбаатар хотод өнөөдөр үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 9-11 градус дулаан байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говь, талын нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл