8o
Улаанбаатар хот
mobile menu

ТНБД эхнэрийнхээ данс руу улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлжээ

2018-10-20 10:32:00

АТГ сүүлийн үед хяналт шалгалтаа эрчимжүүлж, хоёр ч сургуулийн захирлыг авлига хээл хахууль авч байхад нь үйлдэл  дээр нь баривчилсан. Тус хэргүүдийн хяналт шалгалт үргэлжилж байгаа юм. Тус асуудал намжаагүй байхад Авлигатай тэмцэх газрын хэвлэл мэдээллийн ажилтан өөрийн твиттер хуудастаа нэгэн ноцтой мэдээлэл жиргэсэн олны анхаарлыг татаад байна. Тодруулбал, тэрбээр цахим хуудаснаа "АТГ-ын албан хаагчид яам, агентлагуудад ажилласан тайлан мэдээг уншиж байхад сонирхолтой "явдал" олон таарч байна. Нэг яамны Төрийн нарийн бичгийн даргын эхнэрийн хувийн данс руу тухайн яамны харьяа төрийн өмчит компаниас 3 сая төгрөг шилжүүлсэн байх юм" хэмээн бичсэн байна. Үүнийг уншсан хүн бүхэн төрийн мөнгөнөөс эхнэрийнхээ хувийн данс руу шилжүүлсэн  ТНБД-ыг олох тааварт  гарлаа. Энэ талаар АТГ дараа долоо хоногт мэдээлэл хийх аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
ЭНЭ авлигачтай тэмцэл өрнүүлэх төрийн хүн байна уу? Арай хэтэрлээ.
2018/10/21 103.26.194.234