8o
Улаанбаатар хот
mobile menu

Хол газар явахаар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой

2018-10-20 10:34:22

Аргын тооллын 10 сарын 20, Санчир гараг. Билгийн тооллын 11, Чөдөр одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 17 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа  болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. 18 цаг 51 минутанд хяруу унах улирал эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл