8o
Улаанбаатар хот
mobile menu

"Солонгос Намьянгжү" сангийн Монгол талын захирал их хэмжээний мөнгө завшжээ

2018-10-20 10:45:05

"Солонгос Намьянгжү Монголын боловсролыг дэмжих сан"-гийн Монгол талын захирал байгууллагынхаа газар ба их хэмжээний хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Уг сангийн мэдээллээс үзэхэд "Юуны өмнө Монголчууд та бүхэнд таатай бус мэдээ дуулгах болсондоо гүнээ хүлцэл өчиж байна. Манай "Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан" нь 1997 онд Монгол оюутнуудыг хамарсан боловсролыг дэмжих зорилгоор байгуулагдсан. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын их, дээд сургуулиудад Солонгос хэл сурдаг 1,000 орчим оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож, мөн сургуулиудад үлэмж хэмжээний сургалтын хэрэгсэл хандивласан юм. 2017 онд Улаанбаатар хотын захиргаанаас бидэнд оюутнуудаас илүүтэйгээр орчин нөхцөл тааруу цэцэрлэгүүдэд дэмжлэг хэрэгтэй гэсэн санал илэрхийлсэн тул нийслэлийн цэцэрлэгүүдийг боловсролыг дэмжих төсөлд хамруулж эхэлсэн. Манай сангийн гишүүдийн нэг нь ч ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд Монголын залуу үеийнхний боловсролыг дэмжих төслийг гагцхүү итгэл үнэмшлээрээ явуулж ирсэн билээ. Гэвч төсөөлөө ч үгүй байхад дотоод асуудал үүсэн тул 2018 оны боловсролыг дэмжих төсөл мань хэрэгжихэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна" гэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Иймэрхүү новшийн хүмүүсээс болж улс орны нэр хүнд унаж байна даа.. монгол оюутнуудад тусалж тэтгэлэг өгч байхад энэ нэг хүнээс болоод зогсох ёсгүй биз дээ..
2018/10/24 202.9.43.122
Сайн уу найз
Нэг аймар 200 кг жинтэй бүдүүн гахай байдаг биз дэ тэр их идсэн байха
2018/10/22 202.179.25.86
Зочин
Ж.Оргил гэж амвтан үнэхээр муу хүн байна. Цагдаа шүүхээр нь явах хэрэгтэй. Хүний үнэргүй новш
2018/10/21 66.181.179.52
Зочин
J.Oggil이라는 남자에게는 정말 안좋은 일입니다. 경찰은 법정에 가야합니다. 더러운 냄새
2018/10/21 66.181.179.52
  • Recent
  • Most Read
  • Most Comment