8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монголын хүүхдийн ордон”-ыг Хангарьд одонгоор шагналаа

2018-10-20 13:00:00

Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг угтан хүүхдийн ордны үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид “Бидний ордон” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, баярын хурлаа хийлээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэсэн юм.

Монголын  ирээдүй  болох хүүхэд багачуудад эрдэм мэдлэг хүртээх, урлаг соёлын хүмүүжил олгох, зөв хүн болгон төлөвшүүлэх,  хөгжүүлэх үйл хэрэгт идэвхийлэн ажиллаж  60  жилийн түүхэндээ нийт 130 мянга гаруй хүүхдэд соёл хүмүүжлийн боловсрол олгосоныг нь НИТХ-ын Тэргүүлэгчид өндрөөр үнэлж “Хангарьд” одонгоор шагналаа. Шагналыг НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун гардууллаа.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сайн уу найз
Одоо энэ яам тамгийн газар байгуулага төрийн өмчид компаниудыг тэмдэгээр хуурдаг аа болил до Тэнэг хүнийг тэмдэгээр хуурна гэж одоо бол өөр цаг үё
2018/10/22 202.179.25.86